1966 онд Бангладешийн нийслэл Дака хотод төрсөн. Эм зүйч мэргэжилтэй. Тэрээр Бангладешаас дэлхий дахинд танигдсан хамгийн нэртэй найрагчдийн нэг бөгөөд төрөлхи бенгаль хэлээрээ яруу найргийн зургаан түүвэр хэвлүүлсэн. Шүлэг нь дэлхийн 25 хэлнээ хөрвүүлэгдсэнээс Англи (4), Испани (3), Япон, Араб, Монгол, Хятад, Малайз, Орос хэлнээ бүтэн ном болж хэвлэгдэн гарсан байна. Мөн тэрээр  үргэлжилсэн үгийн гурван зохиол бичсэн нэртэй зохиолч, урлагийн шүүмжлэгч юм. Тэрээр яруу найргийн 12 ном орчуулсан орчуулагч төдийгүй Өмнөд Азийн Орнуудын Шүлэг, Богино өгүүллэгийн Антологи болон хэд хэдэн яруу найргийн сэтгүүлд редактораар ажилласан. Олон улсын урлаг соёлын арга хэмжээ, наадам, их сургуулиудад олон удаа яриа хийж, хүндэт зочны хувиар шүлэг бүтээлээсээ уншиж байсан. Монгол, Малайз, Колумби, Энэтхэг, Ирак, Япон, ШриЛанк, Испани, Никрагуа, Македони зэрэг олон оронд зохион байгуулагдсан Олон улсын наадамд эх орноо төлөөлөн урилгаар оролцож байжээ. Тэрбээр Монголоос “Чингис хааны дурсгалын медаль”(2006), “Тэнгэрийн хүлэг” шагнал (2015), Малайзаас Нимура Дэлхийн бичиг үсгийн шагнал (2016), Тайваниас Олон улсын яруу найргийн хувь нэмэр шагнал (2016), Энэтхэгээс Дэниш Дашийн нэрэмжит яруу найргийн шагнал (2019) , Македониос Менада шагнал (2019) тус тус хүртсэн байна.